УЛС ТӨР
ЗТХ-ийн сайд Л.Халтар, газрын дарга Б.Артур нар мэдээлэл хийнэ
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хувиар ёсоор өнөөдрийн /2022.03.09/ хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын үр дүн,
Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт,
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл,
Төрийн захиргааны байгууллагуудын талаар авах арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд ЗТХ-ийн сайд Л.Халтар, тус яамны газрын дарга Б.Артур нар "Хангийн боомтын асуудал"-аар мэдээлэл хийх ажээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дархны замаа хурдан ашиглалтанд оруул.Арчаагүй төр засаг 200 гаруйхан км замын ажлыг дуусгаж чадахгүй хичнээн жил сунжруулдаг юм.