“Сангуудын хөрөнгө битүүмжлэх хүсэлт өгвөл цагийн дотор шийднэ"

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хувиар ёсоор өнөөдөр /2022.03.09/ хуралдаж, гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Энэ үеэр "Капитал" банкны хөрөнгийг битүүмжилж, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын санд хувааж төвлөрүүлэх ажил хэзээнээс хийгдэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодруулсан юм.
Тэрбээр, "Капиталаас битүүмжилсэн хөрөнгүүдийг ЭМДС болон НДС-д хувааж төвлөрүүлнэ. Тухайн сангууд Үндэсний зөвлөлийн баталсан журмын дагуу нийтийн дуудлага худалдаагаар зарж, өр барагдуулах ажлыг хийнэ. Цагдаагийн байгууллага цаашид нуугдмал хөрөнгө илрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа. Сангуудаас цагдаагийн байгууллагад энэ хөрөнгүүдийг шилжүүлж авах хүсэлтээ өгөөгүй байна. Хүсэлт ирвэл цагдаагийн байгууллага нэг цагийн дотор бүх битүүмжилсэн хөрөнгийг шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллага болон бусад байгууллага руу бичгээ шилжүүлэхэд бэлэн" гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэр хог новшийг сангуудад аваад борлохгүй хог болно. тэгээд өр хаасан болж мөнгө иднэ мөн таарчдээ.