УЛС ТӨР

Хаврын ээлжит чуулган ирэх МЯГМАР ГАРАГТ нээлтээ хийнэ

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу гуравдугаар сарын 15 буюу ирэх Мягмар гарагт нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар Монголын улс төрд реформ хийх томоохон хуулийн төслүүд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг өмнө нь тогтоосон.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэх саналууд ирсэн. Үүнд, УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс 24 санал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 18, Монгол Улсын Засгийн газраас 26, Байнгын хорооноос 19, мөн УИХ-ын гишүүнээс 2 хууль, 1 тогтоолын төсөл, нийт 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна.

Түүнчлэн “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэнэ гэж тусгажээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button