Нийгмийн

Өнгөрсөн шөнө таван автомашин шатжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт гал түймрийн долоон дуудлага бүртгэгдсэний тав нь автомашин шатсан дуудлага байжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах "Центр-Апартмент”-ын гараашинд өнөө өглөө 06:10 цагийн орчимд “Тоёота Хайландэр”,  “Исузу-Элф”, “Тоёота-Камри” маркийн гурван автомашин шатаж байсныг очиж унтраасан байна. Түүнчлэн 21 хүнийг угаартахаас аварч, гаргажээ.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах "Шүрт" хотхоны автомашины зогсоолд “Приус-30”  болон  “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг өнгөрсөн шөнө 01:58 цагийн орчимд гал сөнөөгчид очиж унтраасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button