Нийгмийн

ТОДРУУЛГА: Сурагчаа зодсон 97-р сургуулийн багшид сахилгын арга хэмжээ тооцно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ангийн багшдаа зодуулсан талаар түүний ээж цахим хуудастаа бичсэн. Тодруулбал, "97 дугаар сургуулийн багш Цэрэнбадам шавь нараа зодсон байна. Миний охины гарыг ийм болгожээ. Гавьяат багш ийм зохисгүй үйлдэл гаргаж болох уу" хэмээгээд, охиныхоо гарны зургийг оруулсан байв.

Тэгвэл хүүхэд зодсон гэх Цэрэнбадам багш "Намайг амарч байхад ээж нь залгасан. Тэгэхээр нь за би яваад очьё, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай бол явья гэхэд ээж нь хэрэггүй орой болчихлоо" гэж хэлсэн. Би гар руу нь цохиод авсан, гэхдээ тэр зураг шиг тийм аймаар болтол цохиогүй. Хүүхэд хичээлээ тараад явснаас хойш 10 цагийн дараа над руу залгасан. Тийм болохоор би өөрөө ч зодсон гэхгүй, хүн ч зодсон гэж хэлж чадахгүй. Хичээл орж байх үед би тухайн хүүхдийн хажууд очихдоо гарт нь хүрсэн нь үнэн. Гэхдээ би цахим сүлжээнд тавьсан зургийг хараад гайхсан. "Яасан муухай бичдэг юм" гэж хэлээд үзэг барьж байсан гарт нь хүрсэн. Би боловсролын салбарт 30 жил ажилласан хүний хувьд хүүхдээ бодож би яваад очьё, эмнэлэгт үзүүлье гэсэн" гэж тайлбарлалаа. Харин аав нь багшийг очьё гэхэд би таныг гэртээ оруулмааргүй байна, амьдралаа харуулмааргүй гэж хэлсэн тухай багш нэмж хэлэв.

Харин тус сургуулийн нийгмийн ажилтан "Багш бол гар хүрсэн. Гэхдээ цахимд тавьсан шиг тэгж улайтал нь зодоогүй гэсэн тайлбар хэлсэн. Тиймээс сургуулийн зүгээс багшид сахилгын арга хэмжээ авна. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ажиллах байдал, багшийн стресс ийм байдал үүсэхэд нөлөөлж байна. Манай сургуулийн нэг анги дүүргэлт 45-48 хүүхэдтэй байдаг" хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Юун сахилгын арга хэмжээ вэ бүү багшлуул шууд эрхииг нь хас охин хүүхдииг шүү муу харгис мал чинь охин хүүхэдгүй юм уу

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Тэгээд гавъяат гэнээ яавч энэ балай арын хаалганы гавъяат байж таарлаа зйлуул хөө хас

Холбоотой мэдээ

Back to top button