УЛС ТӨР

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

Мягмар гарагт УИХ-ын хаврын чуулган нээсэн. Улмаар долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагуудад чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ. Энэ дагуу өчигдөр /2022.03.17/ 10.00 цагт хаврын чуулганы эхний хуралдаанаа хийсэн.

Энэ долоо хоногийн хуралдаанаар:

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар

· Бусад

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button