АН-ын талцлыг УИХ дахь намын бүлгийн мэдээлэлд суун ГҮНЗГИЙРҮҮЛЭГЧ
С.Эрдэнийг УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны мэдээллээс олж харж болно. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллийн үеэр ч тэр Д.Ганбат, С.Одонтуяа нарын хамт сууж байв. Уг нь энэ бол УИХ дахь намын бүлгийн хуралдаан, түүгээр хэлэлцсэн асуудлыг мэдээлж буй мэдээллийн цаг. Энэ утгаараа О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Н.Ганибал бүр С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар ч сууж байх учиртай юм.
Гэтэл парламентын гаднаас, намын тамга тэмдгийн маргаанд гол дүр болж, идэвхийлэн оролцож буй С.Эрдэнэ бүлгийн мэдээлэлд оройлон сууж буйг гайхмаар. Нэг талаар, АН-ын бүлэгт өөрөөс нь илүү гарч, намыг төлөөлөх хүн байхгүй гэдэг санааг илэрхийлж болно. Нөгөө талаар, УИХ дахь АН-ын бүлэг энэ талцал хуваагдлын цагаар С.Эрдэнийн талд хөлбөрснийг ч харж болохоор.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг эхэндээ Ерөнхийлөгч өсөн Х.Баттулгын хүн хэмээлцэж байсан. Гэвч сүүлийн үед С.Эрдэнэ талын байр суурийг илтэд дэмжиж, тэр талын намын хурлуудад оролцох болсон.
Бүлэг дэх бусад гишүүдийн байр суурийг илтэд ялгаж, харахад төвөгтэй байгаа. О.Цогтгэрэл лав АН-ын даргын сунгаанд Х.Баттулгыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ямартай ч хуралдах, мэдээлэл хийх хүрээндээ АН-ын бүлэг С.Эрдэнэ талын нөлөөнд байгааг энэ үйл явцаас уншиж болох.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эв найртай бай. Удахгүй найр хийнэ.
АН ынхан Эрдэнэ, Элбэгдорж хоёрыг дагаж дарвайгаад байх юм бол дахин дахин ялагдаад бна гэдгээ хэзээ ойлгох юм бол оо
Энэ нөхрийн карер аль хэдийн дууссаныг иргэн бүр мэдэж байгаа. Одоо больсон нь намд ч тэр, улсад ч тэр хэрэгтэй юм шүү
Бас өөрт нь ч гэсэн хэрэгтэй