Үс засуулвал өлсөж ундаасна
БИЛГИЙН ТООЛЛЫН 20
2022.03.23 / ЛХАГВА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулвал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 06.49-19.08
Суудал: Хий
Аргын тооллын 3 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 20, Онгоц одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үс засуулвал: Өлсөж ундаасна