УЛС ТӨР

Баабар тэргүүтэй "Шилдэг нийтлэлчдийн клуб"-т 60 сая төгрөг өгчээ

Хөгжлийн банканд 2016 онд хийсэн шалгалтын 130 хуудас материалыг НУУЦААС гаргасныг олон нийтэд өчигдөр /2022.03.22/ дэлгэлээ. Эл материалд “Хөгжлийн банк нь гадаад дотоодоос босгосон зээлийн эх үүсвэрүүдээ зээл хэлбэрээр тарааж үрэн таран хийсэн" Компаниудад зээл олгох, арилжааны банкуудыг зээл болон хадгаламж хэлбэрээр угжих, мөн худалдан авалт нэрээр цацах зэргээр зарцуулсан баримтууд гарч ирж байгаа юм.

Тухайлбал, 2014 онд хийсэн худалдан авалтуулын мэдээллээс хүргэе. Энэ онд 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг аж. Үүнээс 628 сая төгрөгөөр ланд-200 автомашин дөрвөн ширхэгийг “Таванбогд”-оос авсан байна. 606 сая төгрөгөөр “Макс импекс” ХХК-д түрээсийн зардал өгчээ. Үлдсэн 599 сая төгрөгөөр Цагаан Чингис брэндийн шинэ жил, Альфа мюзик шоу, цуврал нэвтрүүлэг телевизүүдээр цацах гэрээ байгуулсан байгаа юм.

Түүнчлэн Баабат тэргүүтэй "Шилдэг нийтлэлчдийн клуб" ТББ-тай 60 сая төгрөгийн үнэ бүхий "Хөгжлийн банкны олон нийттэй харилцах бодлогод мэргэжлийн зөвлөгөө өгч хяналт тавих" гэрээг шууд байгуулж байжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баабар бол мөнгө аваад монголыг хятадчлах асуудлыг удаан хугацаанд хийж байгаа хятад хүн

зочин
зочин

Нийтлэгч нэртэй Батбаяр гэж неолибералист үзэлтэн Монголын түүхийг мушгин гуйвуулагч Америк Ангилийн Тагнуулчдын өгсөн даалгаварыг гүйцэлдүүлдэг гар хөл долларын эзэдийн боол Батбаяр мөнөөс мөн

Зочин
Зочин

Хөлсний бичээчид

Холбоотой мэдээ

Back to top button