Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын үед хэвлэлд 1.1 тэрбумыг ЗАРЦУУЛЖЭЭ

Хөгжлийн банканд 2016 онд хийсэн шалгалтын 130 хуудас материалыг НУУЦААС гаргасныг олон нийтэд өчигдөр /2022.03.22/ дэлгэсэн. Эл материалд Хөгжлийн банкны жил бүр урсгал зардал, худалдан авалтуудад зарцуулдаг мөнгөний тоо ихээхэн анхаарал татаж байна.
Худалдан авалт нэрийдлээр тэрбум тэрбумыг ургасан баримтаас ганцхан оныхыг хүргэхэд:
2016 ОНД: 1.3 тэрбумаар худалдан авалт хийжээ. Энэ мөнгөний ихэнхийг буюу 1.1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажилд зарцуулсан байна.
Тухайн 2016 онд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаад Ж.Эрдэнэбатад шилжүүлсэн байдаг. 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгаанд Засгийн газраасаа хараат бусаар ийм их хэмжээний мөнгө зарцуулж үрэн таран хийгээд сууж байв уу. Засгийн газар нь зөвшөөрөөд хөгжлийн банийг пиардуулаад байв уу гэдэг нь хачирхалтай.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсвийн мөнгийг дураараа хувийн пиардаа урсгаж байгаа дарга нар олон байна. Сумьяабазар 5 тэрбумыг, и монголын дарга хүүхэн 2 тэрбумыг өдөр болгон өөрсдийнхөө зурагтай боссон суусан мэдээгээ цацуулахад төсөвлөсөн байгааг эрэн сурвалжлах хэрэгтэй