Хөгжлийн банк "Sound of mongolia" ХХК-д 79.7 сая төгрөг өгч байжээ

Хөгжлийн банкны нууцаас гаргасан 132 хуудас шалгалтын материалд анхаарал татсан санхүүгийн зөрчилтэй баримтууд асар их байна. Үүнээс анхаарал татаж байгаа нэг зүйл нь тус банк тоглолт, шоу, найр наадам зохион байгуулдаг “Sound of Mongolia” ХХК-д 79.7 сая төгрөг өгчээ.
Тодруулбал, Хөгжлийн банк тус компанитай 2016 оны зургадугаар сарын 09-нд 79,728,000 төгрөгийн “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна. Эл гэрээний дагуу тав хоногийн дараа буюу зургадугаар сарын 14-нд урьдчилгаа 70 хувь болох 55.8 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
“Sound of Mongolia” ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд бүх төрлийн арга хэмжээ, тоглолт, шоу, хурал, ёслол хүндэтгэлийн ажиллагаа, хурим, найр, парад, төрсөн өдөр, нээлт, ойн арга хэмжээ, үзэсгэлэнг цогцоор нь шийдэж, тоног төхөөрөмж, чимэглэл, зохион байгуулалтыг хийж гүйцэтгэж ирсэн байгууллага аж.
Компанийг үүсгэн байгуулагч Х.Дамдинсүрэн. Тэрбээр 2018 онд цСоёлын элч" цол тэмдгийг ГХЯ-наас олгож байв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.