УЛС ТӨР

"Зөвхөн Land-300 машины худалдан авалтад 500 гаруй сая ам.доллар гадагшилсан"

Засгийн газар өнөөдөр /2022.03.23/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрбээр, "Инфляцийг Төвбанк зарладаг. Засгийн газар энэ талаар Төвбанктай хамтарч ажиллана. Гадаад валютын нөөцийг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүний авах долларын төлөлтийг саадгүй хийж байна гэж өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан. Тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танах талаар Монголбанк мэдээлсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. Ланд круизер-300 машин гарснаас хойш энэ машиныг худалдаж авахад 500 гаруй сая доллар төлсөн байна. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед хүмүүс эх оронч байх хэрэгтэй" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зо зо валют нь яагаад дуусав гэсэн 300 болоод ороод ирсэн л юм байна

Зочин
Зочин

Бизнeсийн байгууллагыг тэгээд хааж боох уу. Валютаа оросын мафид харсаар байж зөөлгүүлчихээд мангартаад байгаарай

Зочин
Зочин

Автомашины гаалийн татвараа нэмэх хэрэгтэй

Иргэн
Иргэн

Төрийн байгууллага, төрийн өмчийн компани ланд 300 худалдаж авахгүй байвал өрнөөс гарчих гээд байна. монгол улсын өр 33 тэр бум $ .

Холбоотой мэдээ

Back to top button