УЛС ТӨР

"Эрдэнэс Тавантолгой"-н олборлолтыг ирэх сарын нэгнээс эхлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр, Ковидын улмаас Цагаан хаданд 12 сая тонн нүүрс овоороод байсан. Тус нүүрсийг өнгөрсөн жилийн долдугаар сараас Хятад руу нийлүүлсээр одоо 5.4 сая тонн нүүрс үлдээд байна. Бид импортлогч талдаа хүндэтгэлтэй хандаж, олборлолт хийхгүй, зөвхөн Цагаан хаданд төвлөрсөн нүүрсийг ачсан. Төвлөрсөн нүүрс харьцангуй багассан учраас олборлолтоо хийж, Эрдэнэс тавантолгойн олборлолтоо эхлүүлж, уртын тээврээ  эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ирэх сарын нэгнээс эхлүүлнэ" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button