Энтертайнмент

"OUTLAW" хамтлаг таван жилийн дараа Эрдэнэт хотод тоглоно

Залуусын зүрх сэтгэлийг догдлуулдаг хайрын дуунуудтай Эрдэнэт хотын OUTLAW хамтлаг төрөлх хотдоо тоглолтоо хийх гэж байна. Хувийн амьдралдаа анхаарч нам гүмхэн байсан хамтлагийн залуус Эрдэнэт хотдоо таван жилийн дараа ийн тоглох нь.

“Эрдэнэт бол хот” тоглолт 2022.04.08-ны 19 цагт ганцхан удаа Наадам центрт болох бөгөөд хайрын дуунд дуртай залуус, сэтгэл зүрхэнд хоногшсон хит дуунуудыг даган дуулж, хайр, харуусал, догдлол бүтээх тоглолтод хамтдаа байж, дурсамж сэдрээх үдшийг өнгөрөөгөөрэй. Тоглолтод “Надаас бүү холдооч” ,“Аз жаргалын төгсгөлд”, “Нулимсандаа би хайртай”, “Зүрхгүй” , “Мөсөн хайр”, “Нандин” зэрэг хит уран бүтээлүүдээ эгшиглүүлнэ.

“Outlaw” хамтлаг нь 2004 оны долдугаар сарын 20-нд Ариука Сайхнаа гэсэн хоёр хүний бүрэлдэхүүнтэй анх Эрдэнэт хотноо байгуулагдсан. Хамтлаг байгуулах санааг хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ гаргасан байдаг. Тус хамтлаг “Хайраас минь надад юу үлдэв” анхны бие даасан тоглолтоо 2005 оны гуравдугаар сарын 26,27-нд Эрдэнэт хотын "Уурхайчин соёлын ордонд" амжилттай зохион байгуулж байсан аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Luiwarchin Garuud daa

Холбоотой мэдээ

Back to top button