Нийгмийн

Тэдний хууль: Газар тариалангийн бүсийн малаас 10,000 төгрөгийн татвар авна

Өнгөрөгч баасан гарагт /2022.04.15/ Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эл хуулийн төслөөр газар тариалангийн бүс нутаг дахь малын тоо толгойн татварыг нэмэгдүүлэх заалт оруулж иржээ. Тодруулбал,

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан байдаг.

Эл заалтын: Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах татвар 0-2,000 төгрөг ГЭСНИЙГ тариалангийн бүс нутагт нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-10000 болгож нэмэгдүүлэн тусгаж буй юм.

Газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаатай холбогдуулан энэхүү зохицуулалтыг оруулж ирж байгаа аж.  

Албан татварын хэмжээг 0-10000 гэж хуульд заасан тул эл хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоох юм.

Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малчдаас татвар авах нь зөв

Иргэн
Иргэн

МАН бодлого байхгүйгээс урьдын урьд цагаас урагшгүй байдлын улмаас өнөөгийн өр төлбөрүүд , манангийн луйвар , иргэдийн ядуурал нүүрлэх болсон. Бодлогоо боловсруул , гишүүдээ цөөл - ажиллах боломж олго , боловсролоо дээшлүүл.

Холбоотой мэдээ

Back to top button