Нийгмийн

Саид Моллаеи МОНГОЛД ӨРГҮЙ...

Монгол Улсын нэрийн өмнөөс "Токио-2020" олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеи иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдана гэсэн мэдээлэл гадны хэвлэлүүдэд гараад буй. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэжээ.

Тэгвэл одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаад энэ асуудалд зохих хариу өгөх юм байна.

Харин энэ мэдээллийг сонссон Монголчуудын уур бухимдал хүрч зарим нь хэлэх хэлэхгүй үгээр хэлж байна.  Жишээлбэл “Орон, орны нэрийн өмнөөс барилддаг туйлбаргүй бөх, дээлээ буцааж авъя, илүү мөнгө амалсан болохоор явлаа” гэх мэт олон олон сөрөг сэтгэгдлүүд одоо ч урсаж байна.

Гэхдээ бид Саид Моллаеид гомдох эрхгүй хүмүүүс. Харин ч улс орондоо амьдрах аргагүй болж эмгэнэлт хувь тавилан хүлээж байсан тамирчныг өөрийн улсын иргэн болохыг зөвшөөрснөөрөө дэлхийд ямар эрх чөлөөт ардчилсан улс болохоор харуулж чадсан юм. Нөгөөтэйгүүр аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг шиг Саид Моллаеи 2022 оны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж манай улсын тамирчдын медалийн өнгийг хувиргаж өгснийг “чамлахаар чанга атгах” хэрэгтэй.

Тэгэхээр  төрөлх Иран Улсын Засгийн газрын улс төрийн шалтгааны улмаас Израилын бөхчүүдтэй барилдаж чаддаггүйгээс шалтгаалан дэлхий, олимпын наадмаас мултардаг байсан Молайн асуудал нь дэлхийн нийтийн анхааралд байдаг зүйл. Тиймээс Моллай бол дэлхийн хүн тэр хаа ч явсан болно. Харин Монголчуудад “Дээлний өргүй”.

Х.УМААХАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
789
789

Үнэн Моллай, Монгол 2 хэн хэндээ өргүй. Цаашид бие биенийхээ өмнө нүүр бардам байх болно. Бүх юман дээр элдэв хараал зүхлээр дураа хангадаг хүмүүсийг битгий тоо.

Zochin
Zochin

Нөгөө хувцас өмсгөөд гүйгээд бсан бүсгүйчүүд одоо хаана бна.
Одоо үгээ хэлмээр юм. Монголчуудын энэ жинд барилдах боломжийг
хаасан. Бид өөрсдөө медаль авах нь чухал болохоос гадны хүнийг
худалдаж аваад монгол болгоно гэж бхгүй.

Иргэншлийн тухайд гэвэл ...
Иргэншлийн тухайд гэвэл ...

Манай улс Туркийн засгийн газарт хөөгдсөн Монголд олон жил амьдраад иргэншил авах эрх нь бараг бүрдчихсэн байсан турк багшийн гэр бүлийг хууль зөрчин иргэншил олголгүй хөөж гаргасанд харамсдаг. Дээрээс нь Мөрөн хаашаа зугтсаныг нь хүртэл ил мэдээлж муухай зан гаргаж байсан. Тухайн үед би ч бас тэднийг гаргахыг дэмжиж байсан. гэвч сүүлд гарсан мэдээгээр тэднийх олон жил Монголд амьдарсан тул иргэншил авах болзол нь бараг хангагдсан байсан гэсэн. Хэрэв тийм бол хуулиа дагаад шууд иргэншил олгох байсан. Иргэншлээ хууль бий тул авчихсан бол тэднийг хэн ч хулгайлж чадахгүй арай найдвартай газар амьдрах байсан. Монголд элэгтэй хүмүүс байсан. Бас олон жил болсон. Харамсалтай үйл явдал болсон. Монгол улсын төрийн албан хаагчид хуулиа л дагахё стой. Хуулинд төдөн жил болсон хүн иргэншил авна гээд заасан бол түүнийг л дагах ёстой.

Зочин
Зочин

Бидний өмнөөс барилдлаа гэх...хэнд ч хэрэгүй бус уу

zocin
zocin

бүү тэнэгт үхрүүдээ өөрсдөө барилд

Зочин
Зочин

Орох оронгүй алиагаа алдаж явахад нь оронгуулсан шүү дээ наад халтарыг чинь. Нэг эргүү П..да Саид Моллиа Монголын ард түмний хүү гэж хуцаад байсан...

Zochin
Zochin

Мэдээж өргүй, харин Монгол улсыг ашиглаж олимпийн эрх авсан. Монгол тамирчдын боломжийг хулгайлсан, тэр мэдээж түүнд юу ч биш

Zochin
Zochin

За даа, бид гадны тамирчин авчирч олимпийн медаль аваад яах ч юм билээ. Ямар франц, америк биш. Монгол хүн л мкдаль авах нь үнэ цэнтэй шүү

Зочин
Зочин

Yw yw hoolnii saw.min.sar bur bas 3 n say teg awj bga yu ywuul boliulah uu.

Монгол ард
Монгол ард

За олимпын аварга болоорой. Бид тэр үед бас баярлан бахархах болноо.

Зочин
Зочин

Өртэй шүү дээ амийг нь хамгаалсан улс манай улс

зоч
зоч

Моллайд цаашдын тамирчны замнал болон амьдралд нь сайн сайхныг хүсьэ. Олимпийн аварга болоорой, монголчууд бид өгөөмөр сэтгэлтэй хүмүүс

zochin
zochin

Mongol xun l ynetei. Iimees gadnaas uunees xoish tuunees tsaash yamar ch tamirchin avax xereggui.

Зочин
Зочин

Хөл бөмбөгийн, гар бөмбөгийн, голфийн гээд олон тамирчид олон улсын баг дамжиж гэрээ хийж тоглодог. Энэ бол тамирчдад байх зүйл. Тамирчин биш өөр салбарын хүн ч байсан хүн хүссэнээрээ амьдрах эрхтэй.

Холбоотой мэдээ

Back to top button