Нийгмийн

Сибирийн түймэр хилээс 700 км зайтай ч, наана нь 22 км-т жижиг түймрүүд бий

Ойрын өдрүүдэд ОХУ-ын Челябинск, Курган, Иркутск /Эрхүү/, Омск, Томск, Кемерово, Новосибирск, Амур мужууд, Красноярск, Алтай, Хабаровскийн хязгаар, Тува зэрэг нутагт гал түймрийн аюул өндөр байгаа талаар тус улсын Ус, цаг уурын төвийн шинжлэх ухааны алба мэдээллээ.

“ОХУ-ын Азийн хэсэгт харьяалагдах бүс нутагт дэгдээд буй гал түймрийн нөхцөл байдал маш ноцтой хэмжээнд хүрсэн. Ялангуяа, Челябинск, Курган муж, Красноярскийн хязгаар, Омск, Томск, Новосибирск, Кемерово, Тува мужуудад дөрөв, тавдугаар зэрэглэлийн гал түймрийн аюулт үзэгдэл болж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа юм. Мөн Хабаровскийн хязгаарын өмнөд хэсэгт, Амур, Иркутскийн тойрог, Алтайн хязгаарт ч түймрийн аюул нүүрлэж байгаа аж. Дээрх гал түймрээс шалтгаалан 10 гаруй иргэний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл ч бий.

Тэгвэл Сибирийн түймэр болон утаа нь манай улсын хил давж орж ирсэн олон тохиолдол байдаг. Харин тус түймэр манай улсын хилээс хэр зайтай байгаа болон орж ирэх нөхцөл боломж нь хэр байгаа талаар холбогдох албаны хүнээс тодруулахад дараах хариултыг өглөө.

Тэрбээр “Сибирийн түймэр манай улсын хилээс 700 км зайтай байна. Том түймрүүд хилээс хол байгаа. Гэхдээ наана нь жижигхэн жижигхэн түймрийн цэгүүд харагдаж байна. Сэлэнгийн Ерөө, Хүдэрээс хойш 22 км зайтай нэг жижиг цэгт түймэр ажиглагдсан. Одоохондоо хилээр ороод ирнэ гэж хэлэхгүй. Тодорхой орж ирж болзошгүй газруудад хийлийн зурвас татчихсан застав, отрядынхан хянаж байгаа” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yana hairan saihan baigal

Холбоотой мэдээ

Back to top button