Сүхбаатар аймгийнхан хоёр тэрбумаар 12 метр бурхны хөшөө барина

Сүхбаатар аймаг хөшөө дурсгалын тоогоорооо улсдаа тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй. Гэтэл аймгийн удирдлагууд нь дахиад ч хөшөө барихаар санаархаж байна.
Тодруулбал, энэ жил аймгийнх нь 80 жилийн ой тохиох бөгөөд үүнийг тохиолдуулан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь 12 метр өндөр Бурхан багшийн дүр барьж өгөхөөр амлажээ. Энэ нь хоёр тэрбум гаруй төгрөг болно гэх мэдээлэл байна.
Ингэхдээ Алунгоо эхийн хөшөөг буулгаад суурин дээр нь барих гэж байгаад нутгийн иргэдийн зарим нь дургүйлхэж байгаа сурагтай. Тодруулбал, аймгийн төв дэх Дөрвөлж толгой дээрх Алунгоо эхийн хөшөөг зөөж нүүлгэсэн байна. Энэ үйл явдалд тус хөшөөг бүтээсэн МУЭ-ийн гишүүн зураач Ё.Бадарч зохиогчийн эрхийн асуудалд халдлаа хэмээн эмзэглэж буй аж.
Хөшөөөнүүд хуулиараа түүх соёлын үл хөдлөх дурсгал гэдэг нэр томьёонд багтдаг. Эвдэрч, гэмтэх, авран хамгаалах шаардлагатай болсон тохиолдолд тухайн аймгийн ИТХ-ын шийдвэрээр авран хамгаалах арга хэмжээ зохион байгуулдаг байна. Мөн түүх Соёлын дурсгалыг зөөвөрлөх журам гэж байдаг аж. Гэтэл аймгийн Соёл, урлагийн газарт ямар ч албан бичиг ирээгүй, эрх зүйн акт гараагүй буй юм.
Харин эл хөшөө сүндэрлэх тухай Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр "Сүхбаатар аймагт барьж байгаа шиг 12 метр буюу 4 давхар байшин шиг хөшөө өөр аймагт байхгүй. Би хэллээ. Бразилчууд хөшөөгөөрөө бахархдаг” хэмээжээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: “Энэ жил Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс аймагтаа бурхны хөшөөтэй, ойр орчмыг тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн барья. Хаана байгуулах вэ гэдэг санал тавьсан. Энэ асуудлыг бид ярилцаад, Дөрвөлж толгой дээр хийхээр болсон. Энэ бүтээн байгуулалт бол цэвэр хандиваар босно” хэмээсэн байна.
Б.БЭХНЭМЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОГЦОМ ТЭНЭГТЭНЭ БИЗ СҮХБААТАРЫХААН ТЭП ТАПАА БҮҮ ГАЙХУУЛ ЭРГҮҮНҮҮДЭЭ
Chi odoo yu hutsaad baigaay
Улсын маань эдийн засаг үнэндээ ун�##�тын байд�##�д байхад Сүхбаатар аймгийн засаг дарга нь хөшөө сүндэрлүүлж мөнгө цавчих ажлаа хийх гэж дайрч давшилж байгаа нь хардлага төрүүлж бна. Бахархах юмгүй хоосон толгойнууд ичихээ мэдэхгүй луйвардахаа л урьд�##� болгочихож. Төрөөс иргэн а/а-н нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг хийгээд байхад иймэрхүү нөхдүүдэд хэмнэлт нтр нь падгүй бололтой. Засгийн шийдвэрийг биелүүлэх байт�##� эсрэг байгаа нь сонин бна. Иймэрхүү дарганцарууд улсаа худ�##�дахаас ч буцахгүйгээ харуулж бна.
Unen unen
Хандиваар бурханы хөшөө барихын оронд эмнэлэг болон түүнд хэрэгтэй тоног төхөөрөмж авч өгч болдогүй юм бх даа Сухбаатар аймгийн УБ дахь нутгийн зөвлөлд ямар эрхэмүүд байдаг юм бол лав экс гишүүн Улаан Буд гэх хүмүүс байдаг юм биш биз дээ. Ер нь хүн өвдөхөөрөө эмнэлэгт очих уу бурханд очиж мөргөх үү???
Хажуу аймаг нь ард иргэдийнхээ төлөө өчнөөн ажил хийж байхад энэ аймаг юу хийж гийгүүлэв. Хорчин шантаачин төрийн �##�бан хаагчдаа дийлэхээ больсон үнэн арчаагүй
Chi tegeed archaatai ym bol UIH ner devshcheech
Хүэцгээ
Нутнийн зөвлөлийнх нь бөөн цавичаа
Magadgui
Ээ хүүрээ
Chi oroo huur meduu