Нийгмийн
Нуурын усанд осолдсон 17 настай иргэнийг хайж байна

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын долоодугаар багийн нутаг “Хосхаргай” гэдэг газар буюу /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т “Ачит нуур”-ын эргээр явж байсан 17 настай эрэгтэй нууранд осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:25 цагт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 100 км замыг туулан 01:45 цагт “Ачит нууранд очсон бөгөөд 17 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 18-ны өдрийн өглөө 06:00 цагт эхлүүлсэн байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.