УРЛАГ

А.Очирболд “НордАрт 2019”-ын дээд шагналын эзнээр тодорчээ

ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болон зохиогддог НордАрт-Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа зургадугаар сарын 01-ээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байгаа юм. Есдүгээр сарын 21-ний өдрийн “Гэрлийн урт шөнө” арга хэмжээний хүрээнд НордАрт 2019 шагнал болон Үзэгчдийн нэрэмжит шагналын эздийг тодруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагджээ.

Дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчид энэ жилийн НордАртад оролцсон бөгөөд манай уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019 шагнал”-ын эзнээр тодорлоо.

“NordArt Prize 2019” дээд шагналыг НордАрт 2020 үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10,000 евроны мөнгөн шагнал дагалдах бөгөөд албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол НордАрт 2020-ын нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургадугаар сарын 5,6–ны өдрүүдэд болох юм.

Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа бөгөөд 2015 онд НордАрт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн таашаалд ихэд хүрч “НордАрт 2015 үзэгчдийн шагнал”-ыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Соёлын Элч, соёл урлагийн менежер, куратор О.Оюунтуяа, урлаг түүхч, куратор Ж.Бодьбаатар нар НордАртын ерөнхий кураторуудтай нэг баг болон тав дахь жилдээ хамтран ажиллаж бөгөөд энэ жилийн 3 дахь удаагийн Монголын бие даасан павильон хэдийнээ олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын анхаарлыг татсаар байна.

А.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Comprar Cialis Generico Foro [url=http://cialibuy.com]Cialis[/url] 90 Pills Extra Super Cialis Propecia Website Merck Propecia Determinazio

LesOrdiff
LesOrdiff

Does Amoxicillin Affect Pap Smear Result http://ggenericcialisle.com - generic cialis canada Acquistare Cialis San Marino cialis canada Viagra Going Generic

StevSlarie
StevSlarie

Best Generic Cialis Pharmacy Reviews http://viacialisns.com/# - cialis Levitra 10 Mg Torrinomedica Buy Cialis Vigra On Line

Холбоотой мэдээ

Back to top button