Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар: Улстөрчид спорт холбоод тэргүүлэхээ боль

УИХ-ын өнөөдрийн чуулганаар ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улстөрчид спорт холбоодоос холдож, баяр наадмыг хуулиар биш дүрмээр зохицуулах эрхийг нь Төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгчид шилжүүлэх саналтай байна. Баяр наадам хэрүүлтэй, холбоод нь талцалтай болсон нь улстөрчид орчихсоноос болж байна" гэв
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрөө Боксын холбоны ерөнхийлөгчийн албыг хашдаг байж бусад спорт холбоодын Ерөнхийлөгч нараа муулав. Тэрбээр Б.Энхбаяр гишүүний хэлдэг зөв. Морины холбоо, Бөхийн холбоо, Нутгийн зөвлөл рүү улстөрчид орсноор талцаж, хуваагдаж байна. Дуртай хүн нь дуртай холбоогоо хэдэн арваар нь байгуулахаа больё" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатарын зөв. Улстөрчид бүхнийг биелүүлдэг бурхан гэж өөрсдийгөө боддог болсон. Чаддаг юм бол хуулиа уншиж судлау, батла.