Нийгмийн

Даунтай хүүхдүүдийн дунд загварын шоу зохион байгууллаа

"Нийгэмд тэгш оролцоог бүрдүүлж, сайн сайхны төлөө хайр түгээе" уриатай уг загварын шоунд 5-10 насны хүүхдүүд оролцжээ. Тэд шүлэг уншиж, дуу дуулж, загварын тайзнаа алхаж өөрсдийн авьяасаа үзүүлэн энэхүү шоунд оролцсон байна. Уг загварын шоуг "Андра модел" агентлаг нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 20 загвар өмсөгч хүүхэд тайзнаа загвар үзүүлжээ.

Уг шоу даунтай хүүхдүүдийг өөрийнхөөрөө чөлөөтэй байх, үеийнхэнтэйгээ нэг өдрийг хамт хөгжилтэй өнгөрөөх боломжийг олгосон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button