Д.Баттуяа: Зургаадугаар сарын нэгэнд тэргүүн хатагтайд шаардлага хүргүүлнэ

Говийн бүсийн малчид уул уурхайн олон лицензийг эсэргүүцэн, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулж байна.
Сүхбаатарын талбай дахь энэ тайван жагсаал зургаадугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Малчид Үндэсний аюулүй байдлын зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх"-ээ сэргээн хангуулах үүднээс 9 зүйл шаардлагыг хүргүүлж байна гэв.
Залуу малчин эмэгтэй Д.Баттуяа " Залуу малчид бид нарт газар нутаг хэрэгтэй. Уул уурхай ухаад хаяад явчихдаг. Мал шороо иддэггүй. Өвс иддэг. Ухсан газар эргэж өвс ногоо ургадаггүй. Нэг уурхайн газарт 20-25 малчны өвөлжөө, хаваржаа өртөж байна. Өглөө босоход л нэг машин ухна гээд хүрээд ирдэг. Тэд нүү, эсхүл зохицоод амьдар гэдэг. Тийм боломж байхгүй. Бид нарт 24 цагийн дотор хариу өгөхийг хүсч байна. Өгөхгүй бол зургаадугаар сарын 1-нд тэргүүн хатагтайд шаардлага хүргүүлнэ. 30 жил хойшлуулаад өгөөч. Бид энэ хугацаанд малаа өсгөөд, үр хүүхдээ өсгөөд учраа олно. Хариу автлаа талбай дээр хононо" гэж ярилаа.
Говийн гурван аймгийн малчдын уул уурхайн лиценз олголтыг 30 жилээр хойшлуулах агуулга бүхий хүсэлт, шаардлагыг ямартай ч Засгийн газраас төлөөлөл гарч ирж, авсан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
buh maliig huvichilsan baital odoo yu n ulsiin malchid garaad irev? irged uursduu l huvidaa m#l
tai n malaa usguj ter chenj nertei damiin naimaachidad hudaldaad ted n ulsaa shuldag iim ardchilaliin sistem baital odoo yagaad demiireed bn ve? ulsiin ym gej bhgui shuu!
Өмнөговийг малгүй бүс болгосон нь дээр дээ.
Хэрвээ таны эх эцэг, ах дүүс говьтой холбоотой байсан бол мөнгөнөөс болж ингэж цэвдэг сэтгэл гаргаж чадахгүй.
Малчдыг дэмжиж байна. Эрдэнэт гээд хэдхэн том уурхай улс, ард түмэнд өгөөж өгч байгаа болохоос ихэнх 2-ын хооронд лиценз авч түүнийгээ барьцаанд таььж жип унаж мөрийтэй тоглодог, эсвэл зарна гэж суугаа нөхдүүд дэмий газар орон сүйдэлж байна. Өчнөөн мянган жилд бурханы бүтээсэн газрыг ямарч их мөнгө зараад байсан төрхөөр нь эргээд сэргээж чадахгүй
Говьчууд золиос биш.