Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна
БИЛГИЙН ТООЛЛЫН 4 2022.06.03 / БААСАН ГАРАГ
ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын 6 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.