"The Hu" хамтлаг залилан хийсэн гэх менежерийнхээ талаар мэдэгдэл гаргажээ

"The Hu" хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл олон нийтийн цахим хуудаст гараад байна.
Үүнтэй холбоотой тус хамтлагаас мэдэгдэл гаргажээ. Хамтлагийн менежментийн багаас гаргасан мэдэгдэлд “The Hu” хамтлаг менежер Tuga Namgur-тэй хамтран ажиллахаа больсон. Түүнийг их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл их гарч байна. Тухайлбал, биднийг дэмжигч, уран бүтээлийг сонсогч нар руу төлбөр төлж, тэмдэглэгээ бүхий баталгаажсан дэмжигч болох хүсэлтийг цахимаар явуулж их хэмжээний мөнгө залилж байгаа тухай олон хүн гомдол ирүүлсэн. Тэрхүү мессежийг тусгай программ ашиглаж явуулж байгаа нь тодорхой болсон.
Хамтлагийнхны зүгээс менежер Tuga Namgur-ийн нэрийг барьж сонсогчид руу хүсэлт явуулж байж магадгүй гэж бодож байна. Түүнээс нэгэн цагт хамтлагийн менежер байсан хүн залилан хийнэ гэдэгт итгэхгүй байгаа.
Ямартай ч энэ асуудлыг шийдэх хүртэл хамтлаг шаардлагатай арга хэмжээг авах болно" хэмээжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм л юм бол яах гэж ийм мэдэгдэл гаргасан юм
энэ менежер нь тэгээд хаанахын хүн юмбэ ? Монгол юм уу ? гадаад хүн юм уу ?
Өмнөд Со одод их тохиолддог зүйл. Нэг жүжигчин арай гэж алдарт гарч овоо мөнгөтэй болтол менежер нь бүгдийг нь хамаад гадаад руу зугтсан. Алдартай жүжигчин хоосорно гэхээр хэр их мөнгө нь ойлгомжтой. Нэг тв шоуны хөтлөгч жилийн өмнө бүх хөрөнгийг нь шахуу ах нь эхнэр хүүхдүүдийн хамт нэр дээрээ шилжүүлж авч өөрийнх нь нэр дээр 8 амь насны даатгал хийсэн байсныг мэдээд шүүхээр явж байна. Ахыгаа залуудаа ажилгүй байхад нь менежерээр авч компани байгуулаад өөрийгнхөө мемежмент хийлгүүлж байсан байна.