СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Будааны агуулахаас нас барсан байдалтай олдсон хүү тоглож байгаад унажээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зоорь буюу “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнээс тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү 14 настай О-г нас барсан байсан байдалтай олсон талаар бид мэдээлсэн.
Тухайн хүүхдийг зургаадугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан юм.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, “Талийгаач хүү осол гардаг өдөр ангийнхаа найзуудтайгаа тоглож байгаад унаж нас барсан байж болзошгүй байгаа аж. Улмаар найзууд нь хүүг олоогүй учир гэртээ харьсан гэж ойлгоод харьцгаасан гэнэ.
Иймд эцэг эхчүүд үр хүүхдээ хаана, ямар газар тоглож байгаад байнга хяналт тавьж, анхааралтай байх ёстойг энэ эмгэнэлтэй хэрэг харуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.