Л.Данзанноров: Шүүхийн тогтоолоо авч байж, давж заалдах эсэхээ шийднэ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө эрүүгийн хариуцлагын үе шатаар үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн 13:30 цагийн үед шийдвэрээ гаргахаар завсарласан.
Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" хэмээсэн юм. Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал, шүүхээс Н.Түвшинбаярт прокурорын зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна үзлээ. Гэхдээ түүнд оноох хорих ялыг 16 жил болгон бууруулж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрийн талаар шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ "Ер нь Н.Түвшинбаяр анхнаасаа гэм буруутайдаа маргаагүй. Зөвшөөрч байсан. Одоогоор зөв, бурууг хэлэх эрт байна. Шүүх 15 хоногийн дараа шийдвэрээ бичгээр гаргана. Түүнийг харж байж давж, заалдах эсэхээ шийднэ" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Odoo hurdan yas salsan n deer bho,medeej yas 16 jil suuhgui blgui..