НИЙГЭМУЛС ТӨР

Б.Жавхлан: ОХУ-аас авах шатахууныхаа хэмжээг нэмэж, дайн санхүүжүүлэхгүй

УИХ-ын хаврын чуулган Лхагва гарагт хаалтаа хийсэн. Чуулганы хаалтын өдөр Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцсэн бөгөөд намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Монгол Улс шатахууныхаа хэрэглээгээр нэг улсаас хамааралтай байж ирсэн. Цаашдаа ч хэдэн жилдээ хамааралтай байна. Дорноговийнхоо газрын тосны үйлдвэрийн бушуухан ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа. Тэр болтол бид тэсэж гарах хэрэгтэй. Ялангуяа хоёр хөршийн маань нэг нь коронавирус, нэг нь олон хоригтой энэ нь манай улсад шууд нөлөөлж байгаа үед бид байж болох бүх үнийг нэмэгдлийг тогтоон барих бүх арга хэмжээг хэрэглэж байгаа. Түүний нэг нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл. Энэ хуулийг баталснаар бид ямар нэг улсаас хараат байдлаа сайжруулах, муутгах боломжгүй. Гагцхүү үнийн л асуудал байгаа юм.

Одоогоор ОХУ-аас шатахуун, газны хэрэглээгээрээ хамааралтай нэлээд хэдэн улс бий. Манайхыг төлбөр, тооцоо хийхэд ямар нэг хориг тавихгүй байгаа. Харин ч бидэнд тусалж, Европ дахь зарим нэг банкнуудад данс нээж өгч, хаалга нээж өгсөн байгаа. Тийм учраас бид ОХУ-аас авах шатахууныхаа хэмжээг нэмэхгүй. Дайныг санхүүжүүлэхгүй. Авдаг хэрэглээгээ л авна. Харин үнэ бууруулах боломж байгаа учраас энэ боломжоо ашиглая л гэж.

Өнөөдөр манай улс ОХУ-ын өөрийнх нь жижиглэнгийн үнээс хямд жижиглэнгийн үнэтэй байгаа. ОХУ ч гэсэн дотроо улс төртэй шдэ. Бидэнд бас зовлонгоо ярьж байна лээ. ОХУ дотор юу болж байгаа вэ гэхээр "Бид Монголд шатахуун нийлүүлдэг. Гэтэл тэд биднээс хямдхан шатахуун хэрэглэж байгаа нь ямар учиртай юм бэ" гээд ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эргүү дагз

Зочин
Зочин

Юу гээд байгаа юм бэ? яаж хямдралын тоо бодож чаддаг юм бол мундаг юмаа л гэхээс дэ сайд ихэс дээдэс мину?

Холбоотой мэдээ

Back to top button