Нийгмийн
Уралдаанч хүүхдийг бүртгэхдээ эцэг эх, асран хамгаалагчтай нь хийсэн гэрээг шаардана

Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн. Бүртгэл долоодугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас дуусна. Уралдаанч хүүхэд Хүй долоон худгийн морь бүртгэлийн цэгт бүртгэж буй юм.
Уралдаанч хүүхдийн бүртгэл хийлгэхэд
- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Уралдаанч хүүхдийн карт /өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
- Уяач нь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай нь хийсэн аюулгүй байдлын гэрээ байх шаардлагатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.