Нийгмийн

Дарга нарын булхайг илчилж, урссан Дарханы зам

Дарханы замын шинэ бүтээн байгуулалт эхлээд гурван жилийн нүүрийг үзэж байгаа ч одоог хүртэл 100 хувь ашиглалтад ороогүй хэвээр байна. Урт түүхт энэ замыг хуулж эхлэхээс өмнө тухайн зам дээр бүртгэгддэг осол аваарын тоо бусад орон нутгийнхтай харьцуулахад тэргүүлдэг байв. Гэлээ ч одоо мөн л хэвээр. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг. Учир нь Улаанбаатар хотоос Дархан чиглэлд зорчих иргэд амь насаараа хохирдоггүй юмаа гэхэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох нь байдаг л мэт үзэгдэл болов. Одоо, бид зүгээр л нүдээ аниад хурдхан шиг ашиглалтад орчхоосой хэмээн залбирдаг болсон гэхэд хэлсдэхгүй.

Цаашлаад борооны улиралд, ялангуяа үер, ус ихтэй өчигдөрийнх шиг өдрүүдэд дарханы шороон замаар зорчино гэдэг бүтэшгүй даваа. Зам нь зам биш гол болоод урсчихав. Улмаар зорчуулахгүй хаасан юм. Бартаа саад, энхэл донхол, хонхор нүх ихтэй дээр нь шавар устай бол Дарханы замаар зорчих тухай бодох ч хэрэггүй. Тэр чигээрээ эрсдэл. Энэ зам дээр хэдэн хүн хорвоог орхиж, хэдэн гэр бүл хагацал амсаж, хэдэн хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон тухай, хэн хариуцлага хүлээх тухай бид хангалттай дуугарсан ч юу ч өөрчлөгдөөгүй, хариу төлөгдөөгүй. Тиймээс энэ зам бүтэн болж байж л асуудал арай дээрдэх нь.

Үлгэр хэзээд жаргалтай төгсөх албагүй ч Дарханы замын үлгэр заавал жаргалтай төгсөх хэрэгтэй байна. Дарханы замаар амьсгалсан 1095 өдрийг бид тууллаа ч 1096 дахь өдрийг үл хүснэ.  

Нэмэлтээр: Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явцыг багцлан танилцуулбал:

Нэгдүгээр багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй автозамын барилгын ажил 94.13 хувьтай, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны барилгын ажил 57.77 хувьтай

Хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх автозамын барилгын ажил АХБ-ны санхүүжилтийнх  42.23 хувь, ЕСБХБ-ынх 27.5 хувь

Гуравдугаар багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх авто замын АХБ-ны санхүүжилтийнх 95.93 хувьтай, ЕСБХБ-ынх 24.16 хувь

Дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх авто замын АХБ-ынх 23.65 хувь, ЕСБХБ-ынх 23.15 хувь

Тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх авто зам АХБ-ынх 95.54 хувь, ЕСБХБ-ынх 41.06 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Tenderiin mongond huruu dursen ni ilt haragdaad l baigaa mortloo yamar ch arga hemjee avahgui l bna daa. Tedniig tsaazaar avah enuuhend hichneen hunii ami nas yrigdaj baigaa bilee dee. Ter buhend mongonoos ni humsalsan humuus bugd buruutai heregtenguud shdee Ted nar oorsdiigoo tengeriin baychuud geed bodchihson l yvj baigaa.

Зочин
Зочин

Энэ ч одоо ёстой хэлэх үг алгоо. Улс замаа тавьж чадахгүй хэдэн жил ч болж бна тэгээд тавьж бгаа зам нь????

Зочин
Зочин

Дарга нар өрмийг нь хамдаг гэдэг чинь энэ юм биш үү ????

иргэн
иргэн

Бараг хуучин зам нь дээр байсан юм даа.Монголд харуицлага дээд шатанд байхгүй болсны үр дүн ийм байна.

Zochin
Zochin

Hereg algaa gants zam tavichihaj chaddagui..

Зочин
Зочин

Жил ч бололгүй тар нь танигдаад ер сайд гуай одоо юу гэж хуцах бол

иргэн
иргэн

АХБанкны зээлээ болиод засгаас хөрөнгө гаргаж 2 ба 4-р багцаа хурдхан хийгээд дуусгаач ээ, 10-р сар гэхэд 2 урсгалтай зам нь дуусна гээд байсан, тэр ч өнгөрөв болтой. Ер нь ч тэгээд тендерийг намд 10% өгдөг нь авдаг учраас замын компаниуд хөгжихгүй байна аа, нам дагасан компаниуд юу гэж технологи, техникээ сайжруулах вэ, цаашид замын ажлыг чаддагт нь өгдөг болцгооё.

Зочин
Зочин

10 их наяд төгрөгнийхээ 10 хувийг энэ замд зарцуулсан бид энэ замаа бүрэн дуусгах боломжтой байсандаа.

ДД манан
ДД манан

МАНАН МАНДТУ ГАЙ

Холбоотой мэдээ

Back to top button