Энтертайнмент

“Mirror” хамтлагийн тоглолтын үеэр дэлгэцэнд даруулсан бүжигчин сэхээнд эмчлүүлж байна

Хонконгийн “Колизей” ордонд өчигдөр болсон “Mirror” хамтлагийн тоглолтын үеэр тайзны дээр байрлуулсан аварга дэлгэц унаж, хоёр бүжигчинг гэмтээжээ.

Дэлгэц эхлээд нэг бүжигний дээрээс унаад  дараа нь өөр нэг бүжигчнийг дарж байгаа бичлэг интернэт орчинд тарсан байна.

Хоёр жүжигчний нэг нь хүзүүндээ гэмтэл авч, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа бол нөгөөгийнх нь биеийн байдал тогтвортой байна гэж хэвтсэн эмнэлэг нь мэдээлэв. Болсон явдлыг харж цочролд орсон эмэгтэй хүмүүс мөн эмнэлгийн тусламж авсан гэнэ. Хохирсон хүмүүсийн нэр одоогоор тодорхойгүй байна.

Хотын удирдлагууд хамтлагийн үлдсэн тоглолтуудыг аюулгүй байдлын шалгалт хийхээс нааш эхлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button