Үнийн өсөлттэй холбоотойгоор эзэнгүй нохой, муурыг устгаж чадахгүйд хүрчээ

Манай улс жилд золбин нохой, муурны устгалд зориулж 1.2 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Тэгвэл энэ жилээс эхлэн дээр төсөвлөсөн мөнгө эзэнгүй амьтдыг устгаж ажилд яагаад ч хүрэлцэхгүй болжээ. Тиймээс Монголд байдаг нохой, муур устгалын гурван компани хаалгаа барихад хүрсэн байна.
Тодруулбал, устгалд зарцуулдаг нэг сум 800 төгрөг байсан бол 5000 болж нэмэгджээ. Тооцоолбол, нэг хайрцаг нь 40.000 байсан сумны үнэ 250 мянга болж өөрчлөгдсөн байна. Мөн сумны олдоц буурсан учир үнэ өсөхөд зарим талаараа нөлөөлсөн аж. Устгалын компаниуд төсөр аргыг бодож хар захаас зөвшөөрөлгүй сум худалдаж авсан ч зөрчлийн хуулиар торгуулжээ.
Иймд Өлтэ ХХК, Базалт нэгдэл ХХК, Их булаг АТҮК ХХК-иуд дээрх зардалаар ажиллах боломжгүй гэдгээ УБЗАА-нд гурваас дөрвөн удаа мэдэгдэл хүргүүлсэн байгаа юм. Зургаан жилийн өмнө батлагдсан төсвөөр нэг нохой, муурыг 12 мянган төгрөгөөр устгаж буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
iim hargis argaar bish nohoi muurand spay zaslaga hiilgeh zamaar too tolgoitoi ni temtseh heregtei shdee, ger horoolliin buh ailiin nohoig alban jurmaar ue shattaigaar spay zaslaga hiilgeh heregtei