ЗХЖШ: 017-р ангийн дэд ахлагч тогонд цохиулж нас барлаа
Өнөөдөр буюу оройн 21 цагийн үед /2022.08.01/ Зэвсэгт хүчний 065-р ангийн байлдагч 22 настай "З" тогонд цохиулж нас баржээ гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
Бид энэ мэдээлэлтэй холбогдуулж ЗХЖШ-аас тодруулахад: 065 дугаар ангийн байлдагч нас барсан гэдэг ташаа мэдээлэл. Харин 017 дугаар ангийн дэд ахлагч аюулгүйн ажиллаагааны заавирчилгааг мөрдөн ажиллаагүйн улмаас нас барсан байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газрын шинээр баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан 017 дугаар ангийн дэд ахлагч "З" ослын шалтгаанаар нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Дэд ахлагч "З" Цэргийн төв эмнэлэгт очоод нас барсан байна. Удирдлагууд ажилд гарахын өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч байсан" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий шаал даа та нар хабэа-ын ажилтан нь юугаа ч мэдэхгүй хуцаад байсан биздээ. Бүхэл бүтэн хүн үхчээд байна. Ингэж хэлхээсээ ичээчэээ ЗХЖШ. ХЭДЭН ХҮНИЙ АМИАР ТОГЛОХ ГЭЭД БАЙГААН БЭЭЭ
Худал мэдээлэл тавихаа болиочээ