Нийгмийн

ХХЕГ: Мод бэлтгэх явцдаа тархиндаа гэмтэл авсан байлдагчийг нисдэг тэргээр авчраад байна

"Өчигдөр буюу наймдугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тэс сумын Хилийн цэргийн 0277-р ангийн алба хаагч мод бэлтгэж байх үедээ толгойдоо хүнд гэмтэл авч ухаангүй байна. Харуулд гарсан цэргүүдийг буух үеэр мод бэлтгэх ажилд шөнө дайчилсны улмаас 18 настай байлдагч Б модонд цохиулж тархиндаа хүнд гэмтэл авсан" гэх мэдээллийг zarig.mn сайт мэдээлсэн билээ.

Энэ дагуу бид Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад:

Түлээний мод бэлтгэх явцдаа тархиндаа гэмтэл авсан байлдагчийг нисдэг тэргээр авчраад байна. Тодруулбал, Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид 2022 оны I ээлжээр Увс аймгийн Тариалан сумаас татагдсан 19 настай, байлдагч Б нь наймдугаар сарын 07 –ны өдрийн 12.00 цагийн үед ой модонд түлээний мод бэлтгэж байх үедээ модонд цохиулж, толгойн тус газраа гэмтэл авч ухаангүй байдалтай байна гэсэн мэдээг ХХЕГ хүлээн авсан. Хугацаат цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндийг түргэн шуурхай цаг алдалгүй аврах ажиллагааг эхлүүлж, Хил хамгаалах ерөнхий газар болон Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмч нарын бүлгийг томилон гэмтсэн байлдагч болон ар гэрийг нь нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод татан авчраад байна. Байлдагчийн хувьд эмнэлгийн анхны үзлэгээр биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байсан. Яг одоо Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж, эмнэлгийн хяналтад байна" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аюулгүйн арга хэмжээ сайн сахиулах хэрэгтэй шүү дээ !

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Аяулгүйн арга хэмжээг сайн сахиул гэдэг чинь юу гэсэн үг вэ арайч эвгүй туйлшрал бишүү хэн юу гэж амь насанд нь халдав гэждээ харин сайн л эмчлээсээдээ

Зочин
Зочин

yugaa ch medehgui nyltshai nusan dartsguudad bainga ym helj l baihgui bol boldogui ym shdee

Зочин
Зочин

Цэрэг хүн эх орныхоо төлөө амиа өгахөөс хэн нэгэн мяндагтангуудын зарц биш шүү ёр нь хараад байхад дарга захирагч нэртэй ноёдуудын хувийн албанд зүтгүүлж байдгаа болих хэрэгтэй

amralt achaallin taaruulaagui dargantsaruud ih bai
amralt achaallin taaruulaagui dargantsaruud ih bai

amralt achaallin taaruulaagui dargantsaruudiin 100%buruu shdee manaand ywad ydarsan tsergig amraahgui aj ahuin ajild zarna gej yu gesen vg wee angiin udirdlagin hynalt mash muu baina

Zochin
Zochin

Цэрэгт ажил сурна тэрнээс зарц биш

Холбоотой мэдээ

Back to top button