Дизель түлшний үнэ буурсан ч нэг сарын өмнөх үетэйгээ дүйцлээ

Одоогоос хоёр өдрийн өмнө буюу наймдугаар сарын 20-ны өдөр УУХҮ-ийн сайд Г.Ёндон АИ95 автобензин болон дизель түлшний үнийг 300 төгрөгөөр буурна хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ мэдэгдлийн дагуу шатахууны үнэ амьдрал дээр буурсан эсэхийг сурвалжиллаа.
Тодруулбал 2022.08.21-ний байдлаар:
- "Шунхлай" ШТС-д: АИ95 3910 төгрөг, ДТ-3890 төгрөг
- "Петровис" ШТС-д: АИ95-3910 төгрөг, ДТ-3730 төгрөг
- "МТ" ШТС-д: АИ95-3910 төгрөг, ДТ-3730 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна.
Эргэн сануулбал, дизель түлшний үнэ гуравдугаар сарын 1-ний байдлаар 2924 төгрөг байсан бол тавдугаар сарын 31-ний байдлаар 3430 төгрөг болж өссөн. Энэ үнэ зургаадугаар сарын дунд үед дахин 250 төгрөгөөр нэмэгдэж 3470 төгрөг болсон. Ийнхүү хоёр сар дараалан нэмэгдсэн дизель түлшний үнэ одоогоос яг нэг сарын өмнө дахин 300 төгрөгөөр нэмэгдэж 4030 төгрөгт хүрээд байсан юм.
Шатахуун, түлшний үнийг Засгийн газраас барихаа больж, олон улсын зах зээл дээрх ханшийг сүүлийн гурван сараар дунджилан буулгадаг болсныг энэ удаагийн АИ95 болон дизель түлшний үнэ буурсантай холбон тайлбарлаж болох. Учир нь манай улс тавдугаар сараас эхлэн долоодугаар сар хүртэл буюу гурван сар дараалж дизель түлшний үнээ нийт 1056 төгрөгөөр нэмжээ.
Дэлхийн зарим улс орнуудтай харьцууулбал Иран улсад дизель түлш монгол мөнгөөр 28 төгрөг байгаа бол Хонгконгд 7185 төгрөг байна. Манай улсын дизель түлшний үнийн дээрх үзүүлэлтийг бусад улстай харьцуулахад дундаж үзүүлэлт аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ZAAA TEGEEEED UDAHGVI BUTSAAAD OSCHIHNO BIZDEEEEE
бууж байгаа нь сайн хэрэг шүү.улс орноо бодсон ч ард иргэдээ бодсон зѳв алхам болжээ.Энэ жил хахирган хүйтэн ѳвѳл эрт эхлэх шинжтэй.ургац хураалт.тѳмс хүнсний ногоо.хадлан тэжээл зам харгуй гэр орон байраа дулуулах гээд цас орж хүйтэрхээс ѳмнѳ хийж амжуулах ажил улс орон ард иргэдэд хийх юм зѳндѳѳ..улам л хямдарбал бүр ч сайн хэрэг.
энэ их үнийн өсөлт хямралын үед аргагүй ч биздээ хөөрхий
Энэ ч зохиолын нэг хэсэг нь биз