Нийгмийн
Жүдоч М.Уранцэцэг есдүгээр сарын 18-ны өдөр анхны тулаанаа хийнэ

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ. Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр 16 жил тасралтгүй хичээллэсэн спортоосоо хөндийрч холимог тулааны спортод шилжихээр болсон юм.
Тэгвэл түүний анхны тулаан энэ есдүгээр сарын 18-нд болохоор товлогджээ. Тодруулбал, АНУ-ын Орегон мужийн нэгэн холбооны аваргын бүсийн төлөө тулалдсанаар холимог тулааны гараагаа ийнхүү хийхээр болсон аж. Тэрбээр дэлхийн шилдэг JacksonWink MMA клубт бэлтгэлээ эхлүүлээд багагүй хугацаа өнгөрүүлээд байсан юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
AMJILT HOORHONOOO
Чи чаднаааа амжилт
амжилт хүсье ????????
30 garchaad mma rvv orood ymr amjilt vzvvlbe gej bodaiinbdee,zgr barildaad yawjiihgvidee shiwshig boltloo zoduuliishtee