Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
Хичээл сургуулийн бэлтгэл ажил хангахтай холбогдуулан найм хоногийн хугацаанд автомашины тэгш, сондгой улсын дугаараар явуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Тодруулбал, захирамжид энэ сарын 27-оос есдүгээр сарын 3-нийг хүртэл найм хоногийн турш 08.00-20.00 цагт автомашины тэгш, сондгой улсын дугаараар хязгаарлалт хийхээр болсон байна. Энэ захирамж өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тодруулж хэлбэл, тэгш өдөр нь тэгш дугаар, сондгой өдөр сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно.
Энэ сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
Харин энэ сарын 28, 30 болон есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш буюу 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгш цифрээр төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд зэрэгцээд түгжрээд л явж л бна шүү дээ
Бүгдээрээ эх оронч үзэл гаргаад бу�####�а хүндэтгээд түгжирч нервдэхгүй бүх өдөр тэгш сондгойгоор, бас автобусаараа явцгаая....