ЭРҮҮЛ МЭНД
Коронавирусийн 125 тохиолдол илэрчээ
Сүүлийн 24 цагт манай улсад коронавирусийн 125 тохиолдол батлагдсан байна. Харин 438 хүн эдгэрч, 336 хүн хяналтад оржээ.
Нийт батлагдсан тохиолдлын 65 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Орхон аймагт гурав, Өвөрхангайд дөрөв, Дархан-Уулд нэг, Дорноговьд 14, Дорнод аймагт тав, Өмнөговьд 30, Төв аймагт хоёр, Ховдод нэг тохиолдол илэрчээ.
Манай улсад омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байгааг ЭМЯ-наас мэдээлж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.