М.Пүрэвтунгалагийн аав: Энэ жил ДАШТ-д хатгитай хоёр тамирчин оролцуулсан мөртлөө охиныг минь хасчихаж

Энэ жил чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулсан билээ.
М.Пүрэвтунгалагийн биед хатиг гарсан тул МЧБХ-ноос ингэж шийдвэрлэсэн юм.
М.Пүрэвтунгалаг болон түүний гэр бүлийнхэн үүнийг эсэргүүцэж буйгээ илэрхийлсэн билээ. Улмаар аргагүйн эрхэнд шөвшөөрсөн юм.

Тэгвэл түүний аав Мөнхбат өнөөдөр хэвлэлд дахин хандлаа.
Тэрбээр “Охин минь 2013 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэж байгаа. Энэ жил залуучуудын болон насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн. Охины минь ДАШТ-д оролцох эрхийг хассан шалтгаан нь хатги гарсан учир гэсэн. Гэвч ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд манай охиноос гадна хоёр тамирчин хатгитай байсан юм билээ. Мөн өөр нэгэн баримт байгаа нь 2019 оны есдүгээр сарын 2-нд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, эмч нараас Монголын чөлөөт бөхийн холбоонд явуулсан хүсэлт. Хүсэлтийг нь харвал манай охиныг энэ үед л ДАШТ-д явуулахгүй гэж шийдсэн байгаа юм.
МЧБХ-ны генсек Б.Батбаяр, үндэсний шигшээгийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар арьсаа хамгаалахын тулд есдүгээр сарын 5-нд Насанбат эмчээр манай охинд акт бичиж өгсөн.
МБЧХ-д явуулсан хүсэлтэд тамирчин М.Пүрэвтунгалагийг 2019 оны долдугаар сарын 22-нд шинжилгээнд хамруулсан боловч хариу ирээгүй байна гэсэн байгаа юм. Гэтэл манай охин шинжилгээгээ өгч, хариугаа аваад долдугаар сарын 24-нд эмчилгээний жороо бичүүлж, зөвлүүлсэн баримт байна. Харин охин маань шинжилгээнийхээ хариуг багийн эмчдээ өгөхөө мартсан байсан юм байна.
Мөн эмчилгээ зөвлүүлж, хийлгэсэн гэхэд хатгины эмчилгээ хийлгээгүй байна гэж багийн эмч нь хэлсэн. Тэгвэл охин минь бөөрний эмчилгээ болон хатгины эмчилгээг тав хоног хийлгэсэн. Туул эмч Э.Сумъяагийн найз. Тэрбээр найзыгаа ДАШТ-д оролцуулахын тулд увайгүй үйлдэл олныг хийсэн.
МЧБХ-ны генсек Б.Батбаяр "Сумъяаг 60 хоног бэлдлээ. ДАШТ-ээс олимпыг эрх авах нь баараггүй. Алтан медаль авахуулна" гэсэн. Би тэдний хөдөлмөр, Монгол Улсаа бодоод Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахыг зөвшөөрсөн. Сумъяа ДАШТ-д амжилт гаргалгүй итгэлийг минь алдлаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Грекийн бөхөд дийлдсэн. Тэгэхдээ хоёрхон минут барилдаад хялайсан. Энэ олон жил барилдчихаад хөл авч сурахгүй яасан юм бэ. Сүүлийн гурван минутад юу ч хийж чадалгүй ялагдсан. Э.Сумъяа өмнө нь допинг хэрэглэж байсан, Даваачимэгийн урдуур хоёр нь удаа зүтгээд ДАШТ-д оролцсон юм билээ. Б.Баттулга хор найруулахаас өөр юм мэддэггүй юм байна. Ур чадвар нойл ” хэмээв.
Б.ГАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо боль. Явж малаа хар
Энэ гадуур тэмбүү хачин их байна гэсэн шүү
Энэ одоо болиосой. Хүний жаахан охиныг дарамтлаад хошуу амаа билүүдсэн заваан хэрүүлч эр вэ.очиж малаа маллаач
Энэ балай новшийг яаядаа байз малаас дор орк бна даа цаад зорилго нь мөнгө хүсээд л нэрэж чадахгүй солиороод бгаа юм бна сэтгэцийн эмнэлэгт хурцын тасагт хэвтүүлж зайлуулах хэрэгтэй балайгаас залхаж бна шүү
Болимоор юмаа