Нийгмийн

Баянзүрх дүүрэгт сургагч багш хөтөлбөр хэрэгжиж байна

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Илтгэх индрийн ирээдүй ТББ хамтран дүүргийн хэмжээнд 100 залуусыг "Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд сургагч багшийн хөтөлбөрт дөрөвдүгээр сараас эхлэн хамруулсан.

Хөтөлбөрт хамрагдсан залуучууд илтгэх урлаг, хувь хүний хөгжил, зөв төлөвлөлт, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар, баг хамт олноор ажиллах чадвар гэх мэт олон ур чадварыг эзэмшинэ. Энэ хүрээнд өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж өөрсдийн зургаан сарын турш эзэмшсэн ур чадвараа бусдад хүргэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ "Хөтөлбөрт хамрагдсан өдрөөс хойш зургаан сарын дараа та бүхэнтэйгээ уулзахад та нар өөрийгөө илэрхийлэхээс эхлээд биеэ авч явах, бусадтайгаа ойлголцох, харилцах, багаар ажиллах гээд маш олон төрлөөр ахиц дэвшил гаргаж чадсан байна. Тиймээс уг хөтөлбөр дуусмагц та бүхэнтэйгээ хамтарч "Mini Academy" байгуулж дүүргийн хороо бүрийн хүүхэд залуучууд, иргэдэд шаардлагатай сургалт, арга хэмжээг зохион байгуулах хүсэлтэй" байна гэлээ. "Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй сургагч багш хөтөлбөр энэ оны аравдугаар сард дуусна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button