Нийгмийн

Бусдын гар утсыг хулгайлсан 63 настай этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Лангуун дээр байсан гар утсаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 39 настай эмэгтэй “А”-ийн эзэмшлийн iphone 13 загварын гар утсыг 63 настай эрэгтэй “Б” гэгч хулгайлан авч зугтсан байжээ.

Уг этгээдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 14, 2022 12:32

АХМАД ХУЛГАЙЧ БАЙНА НАСЫГ НЬ БОДООД СУЛЛААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button