УЛС ТӨР

З.Энхболд: Хоригийн үндэслэл тодорхой, хүн болгонд таалагдах албагүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэл юу вэ?

-Хоригийн үндэслэл маш тодорхой. Хүн болгонд таалагдах албагүй шүү дээ.  

-Та өчигдөр 30 тэрбум төгрөгийг “үгүй” гэдэг хариулт авахын тулд зарцуулж байна гэсэн?

-За, үгүй гэсэн хоёр хариултыг нийт сонгуулийн насны 2 сая иргэнээс авахын тулд 30 тэрбум төгрөг зарцуулах нь дэндүү хайран байна гэсэн. Аль нэгэн ээлжит юмуу, ээлжит бус сонгуультай цуг явуулах юм бол үнэгүй хийгдэнэ шүү дээ.

-Тэгэхээр Ард нийтийн сонгуулийг 2020 оны сонгуультай хамт явуулах боломжтой гэж та хэлж байна уу?

-Ард нийтийн санал асуулга 2020 ондоо явуулна уу, одоо ээлжит бусаа явуулна уу гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ард нийтийн санал асуулгагүйгээр ч гэсэн үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт батлах боломж нь Үндсэн хууль дотор өөрт нь байж байгаа.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь шинэ биш. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг цэц дээр унагасан. Түүнийг нь үл тоогоод УИХ өөрийнхөөрөө баталсан. Тэр үед яригдаж байсан үндэслэлээр яг адилхан алдаагаа давтчихсан учраас унана шүү гэж хэлээд байгаа юм.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгын талаар огт яриагүй. Тийм боломж ч байхгүй. УИХ өөрчлөлт хийж болно. Гэхдээ журмынхаа дагуу явахгүй бол түүнээсээ болоод хүчингүй болох аюул байна. Ингээд хэдэн жил олон зуун сая зарцуулаад хийсэн юм байна цаашид хууль болоод явах боломжгүй байхвий гэдэг байр суурьтай байгаа. Ингэхийн тулд хоригийг хүлээж аваад алдаагаа засаад цааш явах боломж байна.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button