Нийгмийн

Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ аврагдах уу, ачигдах уу

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 05-ны орой 12 цагийн үед АТГ-аас хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байна.

Учир нь түүнийг Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендер, мөнгөний зарцуулалтын асуудалд албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж буй юм. Түүнтэй хамт тус яамны долоон мэргэжилтэн, дарга нарыг яллагдагчаар татсан бөгөөд гурван хүнийг нь шүүхийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хориод байна.

Тэгвэл Ж.Бат-Эрдэнийг цагдан хорих хугацааг сунгах уу, суллах уу гэдгийг өнөөдөр /2022.10.07/ орой 12 цагийн үед шийднэ. Түүнийг энэ хугацаанд шалгаж, мэдүүлэг аваад цаашид цагдан хорих шаардлага, үндэслэлтэй гэж үзвэл прокурор шүүхэд хүсэлт гаргах юм. Шүүх хуралдаж, цагдан хорих шаардлагатай гэж үзвэл үргэлжлүүлэн 30 хоногоор цагдан хорино. Шаардлагагүй гэж үзвэл өнөө шөнөдөө түүнийг суллах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 7, 2022 09:22

Төрөөс хулгайлсан бол ах дүү, хамаатан садан, найз нөхөд хамаарахгүй ард иргэдтэйгээ адилхан ялаа үүрэх хэрэгтэй шүү!!! Д�##�ан худ�##�ч попор Мянгуужин гуай!!!!!!

Зочин
Зочин
10 сар 7, 2022 09:23

АЧИХ гэвэл зүйл анги бэлэн байдаг.ХОНГИЛ ын түлхүүр өөр гарт очсон болохоос нураагүй байгаа

Зочин
Зочин
10 сар 7, 2022 09:24

Заав�##� иймд нь тулгаж байж хийх ёстой байдаг юм уу дарханы замаа

Зочин
Зочин
10 сар 7, 2022 10:15

Hun hohirooj bgui

Сайд
Сайд
3 сар 3, 2023 23:08

Ээ тэгээд тэр үр хүүхэд нь бүр хэчнээн байр машинтай юм бэ? Сайн ш�##�гах л хэрэгтэй. Замын компанитай найзуудынх нь холбоо сүлбээг ч ш�##�гах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button