БЗС-ийн дарга Д.Гарди сангаасаа 32000 ам.доллараар сурч, өөрийнхөө барьцааг өөрөө суллажээ

Боловсролын зээлийн сангийн дарга Дэлгэр овогтой Гарди сангаасаа 32,000 ам.доллараар суралцсан байдаг. Тэрбээр суралцаж төгсөөд энэхүү зээлээ төлөлгүй өөрийнхөө барьцааг өөрөө суллажээ. Иргэд түүний энэ үйлдлийг шүүлжлэхийн зэрэгцээ нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлж, зээлдэгчийн нэрсийг зарлахгүй байна хэмээж буй.
Сургалтын төлбөрийн зээл авсан оюутнуудын олон мянган диплом Боловсролын зээлийн санд хадгалагддаг. Тэдний дипломоо авдаггүй шалтгааныг ийн тайлбарладаг.
1997-2017 онд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохдоо дипломыг нь барьцаалдаг байсан. Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй дипломуудаа эзэд нь авах ёстой. Зээлийн санд өнгөрсөн оны байдлаар 15,000 гаруй диплом хадгалаатай байсан. Тэдгээр иргэд заавал зээлээ төлж байж дипломоо авах учиртай тул энэ асуудалд учир дутагдалтай ханддаг байна. Харин эрх мэдэл, давуу байдлаа ашиглан ийн өөрийгөө зээлээс чөлөөлж, төрийн мөнгөөр үнэгүй сурсан бусад зээлдэгчийг ч шахаж нийтэд зарлахгүй байгаа нь сонирхол татна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө новшийн гахай вэ? Ардын хүүхдэд олддоггүй зээлийг идчихээд, бас зээлээ хаадаг дарга болчихоод. Яагаад Монгол Улс маань ийм новшийн байдалд орж, яахаараа улс орноо шимэгчилсэн ийм хог шаараар төрийн албыг дүүргэчихдэг юм бэ? Хууль энэ тэр нь хаана байна вэ?
ажлаа өгөөд шалгуулж дээ хонгио минь
Сайн байна. Зөв зөв
ийм сэтгэлтэй хүн яаж ажилах вэ нөгөө чононд хонь хадгалуулахын үлгэр болно биздээ
Бүх юмаа цахимжуулбал ийм зүйл гарахгүй. Цахимжини гэхээр дата бүртгэлийг хэлэхгүй.
Арай арай
Yamar balai amitan be.
Энэ ажилд тэнцэхгүй нь
зөвхөн өнөөгийн монголд л ийм үйлдэл байна. Ийм л хүмүүс төрийн албанд хариуцлагатай алба хашдагшаас улс нь хөгжихөө больсон