Хулгайн гар утас гэж мэдсэн ч худалдаж аваад ял сонсжээ

Тухайн хэрэг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт болжээ. Тодруулбал, тус хороонд байрлах “Хаан хуушуур” нэртэй хоолны газраас иргэн Б.Н-ийн "Samsung Galaxy A21" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 19 настай иргэн А.Ө авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Утсыг хулгайлсан иргэн А.Ө тухайн утсаа 150,000 мянган төгрөгөөр иргэн Д.А-д дамжуулан заржээ. Ингэхдээ хулгайн утас, кодтой гэдгийг нь хэлсэн ч иргэн Д.А, А.Ө-өөс зах зээлийн үнэлгээнээс доогуур буюу 150,000 мянган төгрөгөөр худалдан авч, кодыг нь тайлаад цааш 250,000 мянгаар зарсан байгаа юм.
Дээрх хэргийг шалгаж, нягтлаад шүүгдэгч А.Ө-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.А-г “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Овоо утасны хэрэг илэрүүлдэг болчихоо юу? Урд нь бол тоо бүртгүүлж бгаа юмшиг бүртгээлээд л хаядаг байсан
Hoooh naidwartai gazraaas ymarch ymiiig awmaar ym bna
Утас худалдаж авсан хүн нь ямар буруутай гэж???
Аюултай юм аа?????
gehdee kod bvh gazar taildag tailuultsan utas gar deerees hudaldaj awaad end hohirood bgaa hvn bn tegeed hudaldaj awsan mongooroo shuud hohirdog hulgailtsan yumshig medvvleg awch svrdvvldeg hezeech hohirol baragduuldaggvi utsiin huraaj awsana tag alga boldog hulgaichiin olood hohirol baragduulj chadadgvi
ajlaa sain hiideg boljeeee gehdeee hudaldaj awsan hun ni ymar buruutai ym be
Мэдсээр байж авсан учраас.