Дахин эхэлсэн НӨАТ-ын сугалаанаас онцлох нь: 1000 баримт тутамд нэг азтан тодорлоо
Хагас жилийн өмнө НӨАТ-ын сугалааг зогсоохоор шийдвэрлэсэн. Эргэн сануулахад, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа үйлчилгээнийхээ үнийн дүнгийн хоёр хувийг буюу жилд нэг удаа НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг тогтолцоо үйлчилж эхэлсэн байдаг.
Сугалааг хэсэг хугацаанд зогсоох үедээ албаныхан: "Монгол Улс бага татварын хувь хэмжээтэй орон. НӨАТ-ын татварыг хамгийн сүүлд төлдөг хүн нь хэрэглэгч буюу талх худалдан авч байгаа иргэн юм. Одоогийн хуулиар хувийг буцааж олгодог. Сангийн сайд үүрэг өгсөн. Сугалааг болих шийдвэр гарсан. Гэхдээ урт биш түр хугацааных. Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд хүрэхүйц байх талаар судлаад, эргэж танилцуул гэдэг үүрэгтэй түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон" хэмээн мэдэгдэж байсан.
Харин энэ хугацаанд "Сугалаагүй болсон юм чинь" гэсэн сэтгэлгээгээр НӨАТ-ын баримт авах, бүртгүүлэх хандлага иргэдийн дунд багассан. Улмаар байгууллагууд ч НӨАТ заавал өгөхийг зорих нь буурч, улмаар НӨАТ-ын системийг нэвтрүүлсэн үндсэн ач холбогдол алдагдах болсон талаар эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл далд эдийн засгийн хэлбэрт НӨАТ шилжих шинж төрх ажиглагдсан тул ийн сугалааг дахин эхлүүлсэн хэмээн тайлбарлах нэг өнцөг бий юм.
Тэгвэл өнөөдөр НӨАТ-ын сугалаа шинэчлэгдсэн хувилбараар анх удаа явагдав.
Үүнээс онцлох нь:
- Анх удаа олон нийтийн газраас буюу УИД- ийн байрнаас шууд хүрсэн
- Сугалааны бүх орон биш гурван орон таарсан бол азтан болoх боломжийг бүрдүүлсэн
- Өмнөх сугалааны хувилбараас олон азтан тодордог болсон
- 1000 баримт тутамд нэг азтан шалгаруулсан
- Хонжворын дүн 30 мянгаас 30 саяын лимиттэй болсон байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.