"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь дөнгөж сая чөлөөлжээ.
Учир нь МҮЭХ болон Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтарч мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ "Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол иржээ. Түүнчлэн нийт 487 ажилтантай тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан тухай мэдээллээ. Улмаар ажилчдыг хохироож буй эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос шаардсан юм.
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал хэлэхдээ "Намрын их ажлын үеэр энэ асуудал ярьж байгаа нь харамсалтай байна. Өргөө амаржих газрын удирдлагуудын асуудлыг шийдээч гэж бүтэн таван сар ярьсан. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, салбарын сайдад нь хандсан. Гэтэл арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Өргөө амаржих газраас 138 хүнийг буюу ажилчдын 30 орчим хувийг халсан байна. Ж.Энхцэцэг захирал өчигдөр зөв.мн сайтад ярилцлага өгөхдөө "15 орчим хувийг халахад асуудалгүй" гээд ярьж байна билээ. Нэг ч хүнийг халах ёсгүй. Баталгаатай ажлын байраар хангаж, эмнлэгийн тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд хүргэх үүрэгтэй.
Эрүүл мэндийн сайд энэ асуудлаар тодорхой авч үзэх шаардлагатай байсан. ЭМЯ-ны эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хорооноос Ж.Энхцэцэг захиралыг ёсзүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн ЭМЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас аудит хийсэн. Тэр дүгнэлтэд маш олон зөрчил гаргасан байгааг бичсэн байгаа юм" хэмээсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 төрөхийн зарим хүмүүс нь ажлын байраа гэрээ гээд андуураад удаж байгаа. Энэ дарга нь уг нь цэгцлэх гээд чадсангүй, бололтой хөөрхий
Уг нь зөв л юм хийж байсан хүн шиг байна лээ дээ.
Ажлаа шудрага хүний төлөө сэтгэл гаргаад хийж байсан хүнийг сэтгэлгүй хүмүүс нь нийлээд зайлжулчихлаадаа.одоо үед шудрага хүн адлуулж ажлаа мэддэггүй утас маажигч нь үнэд ордог болоо шивдээ.
Шударга, үнэн ийм л үнэгүйдсэн цаг үе юмсанж.
Ажилдаа тэнцэхгүй бол халсан дээр.Чаддаг юм бол хувийн эмнэлэгт өндөр цалинтай ажил байна.
ЭМ-ийн салбарт бугшсан идээ бээрийг шахаж гаргахгүй бол хэн цэгцэлж цэвэрлэж байх юм бэ. Хийгээд сэтгэлээ гаргаад ажиллаж байхад нь хэл амнаас айгаад байдаг ийм ЭМ-ийн сайд гэж байх уу.
1-р төрөх бахь байдгаараа эмч, ажилтангууд нь архидан согтуурч, ажлын хариуцлага алдсан хэвээр, эмч, сувилагч нар нь гар харж эх , нярай эндсэн хэвээр байх нь. Энхболд сайд өөрөө огцорвол таарна.
Хүнийг ажлаас хална гэджг бол үнэхээр одоогийн нийгэмд амьдаар нь алж байна гэсэн үг л дээ.
Чадваргүй, хувиа бодогч, багаар ажиллах ухаангүй хүмүүсийг яаах ёстой вэ?
Авилгаас өөр шалтгаанаар эмнэлгийн даргыг огцруулж байгаа бол сайн зүйл биш шүү.
Сүүлийн үед төрөх эмнэлгийн ажилчдын ёс зүйн талаар их яриа гарах болсон. Төрөх гээд очиж байгаа хүнээс мөнгө нэхдэг. Энэ бол тухайн ээжид маш том дарамт болно. Тийм хүмүүс нь нийлж эмнэлгийн даргаа огцруулж байгаа бол шударга бус .
Ардчилал гэдэг бол ажилын хариуцлага , сахилга бат юм. Дураараа дургихын нэр биш.
Мөнгө нэхэж бга эмчийн бичлэгийг аваад тавьчаач,үнэн худал нь гараад ирнэдээ
Ажилдаа хариуцлагатай, шаардлага өндөртэй, хүн буруудахад амархан нийгэм шүү. Эмч нар сэтгэлгүй, мөнгө харж ажлаа хийдэг болсон цаг. Ийм хүмүүсийн эсрэг зогсож байж буруутан болсон байж магадгүй.
Харамсалтай байна. Эмч хүн өвчтнийхөө төлөө л ажлаа мэддэггүй, хариуцлагагүй, хайнга, сэтгэлгүй хүмүүстэй муудалцдаг. Эх, хүүхдийн төлөө шударга, зөв байснаараа ажлаасаа чөлөөлөгджээ. Ж.Энхцэцэг, Ш.Энхтөр шиг салбартаа танигдсан зөв хүмүүсээ явуулаад ЭМ-ийн сайд С.Энхболд, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржууд бугшаад байгаад байхаар эрүүл мэндийн салбар яаж өөдтэй байх вэ дээ. Энхболд одоо боль.
нөгөө сүрхий эмчийг халчихлаа хөгийн тогтолцоотой юмаа ялзарсан хээл хахуулийн баригдсан хөгийн нийгэм
Ингээд зөв ажил хийж байгаа хүнээ ажилдаа нь халаад өөрсдөө юу ч хийж чадахгүй Тэр МҮЭХ ЭМЯ