Ч.Чулуунбат АМГТГ, УУХҮЯ-нд ажиллаж байхдаа авсан 347 саяын орон сууц, хаусаа ХОМ-ээсээ "НУУЖЭЭ"

АТГ-аас долоо хоног бүр мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан хэргүүдээ прокурорт шилжүүлдэг. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэргүүд дунд нэгэн албан тушаалтанд холбогдох хэрэг байгаа юм.
Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газарт хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Ч.Чулуунбат өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зүйл ангиар шалгуулж, АТГ-аас уг хэрэг нь үндэслэлтэй байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна.
Ч.Чулуунбат нь Ашигт малтмал, газрын тосны газарт ажиллаж байхдаа 197 сая төгрөгөөр худалдан авсан орон сууцыг өөрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэх хэрэгт холбогджээ.
Тодруулбал, Ч.Чулуунбат 2013 оны долдугаар сараас 2016 оны наймдугаар сарын хооронд АМГТГ-ын ашиглалтын цооногийн өрөмдлөг, гүйцээлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан аж. Энэ үедээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Төгөл хус” хотхонд 134.5 ам метр талбай бүхий таван oрoo орон сууцыг иргэн М-аас 197 сая гаруй төгрөгөөр худалдан авчээ.
Мөн 2016 оны наймдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд “Эн Юү Би” ХХК-тай төрсөн дүүгийнхээ нэр дээр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Нүхтийн аманд 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан аж. Гэвч уг хоёр үл хөдлөх хөрөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлдэггүй байсан нь ийн АТГ-ын хаалга татахад хүргэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАРАХ ЦАРАЙНЫ ХУЛГАЙЧ Л БАЙНА Ш ДЭЭ
Хариуцлага тооцоорой
Муу үйлдлүүд хэзээд илэрнэ авах ёстой хариуцлагыг үүрүүлээрэй
shudarga uilchleesei huuli
Хүний байр ш дээ.
Хулгайч ямар царайтай байдаг юм вэ ккк
уланүдээс ирсэн буриад уу
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БҮГД ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭГЧИД ГАЗРЫН АЛБА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР
Нуусан бол шууд хураадаг байгаач хулгайн юм л нууц байдагшдээ харваас шун�##�т бна