НийгмийнЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Ж.Энхцэцэг үйлчлүүлэгчийн хажууд ажилтнаа загнаж, дэвхцэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн сайд тухайн байгууллагын дарга нарыг л томилдог. Харин байгууллагын дарга нь дотоод томилгоонуудаа хийдэг. Цагдаагийн дарга хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн тодорхойлолт байдаггүй. Ялангуяа Ж.Энхцэцэгийн томилсон цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг гэж хүний ажиллаж байсан албан тушаал бол төлөвлөлт хариуцсан дэд захирал. Гүйцэтгэлээр санхүүжиж байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагад боловсрол эзэмшсэн, эрүүл мэнд, эдийн засгийн суурьтай хүн байх ёстой.

Хэвлэлүүдээр гараад байгаа Ж.Энхцэцэг эмчийн бичлэг бол 2021 оны долоодугаар сарынх. тэр үед Өргөө амаржих газар НЭМГ-ын харьяа байсан. Тэр үед эмчлүүлэгчийн хажууд албан хаагчдаа загнадаг нь ёс зүйн дүрмийг зөрчиж байна гэсэн үг. Шаардах эрх, зөвлөн заах эрх тэр хүнд байгаа. Гэхдээ эхний ээлжинд эмчлүүлэгчийн хажууд биш өрөөндөө дуудаж уулзаад шаардлага тавих ёстой.

Мөн дээрээс нь ЭМЯ-ны харьяанд гурван төрөх эмнэлгийг яагаад авсан бэ гэхээр Өргөө амаржих, Хүрээ амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсан учраас. Алдаа дутагдлыг арилгах зорилгоор харьяандаа авсан. Ж.Энхцэцэг захирал есөн сар ажиллах хугацаандаа олон ажилтнаа дарамталдаг байсан байна. Тэр дэд захиралынх нь бичлэг байна. Цусыг нь гаргана гэж ярьж байгаа юм. Энэ бол мэдэгдэж байгаа жишээ. Мэдэгдэхгүй өөр олон зүйл байгаа байх. Би ажилчидтай нль уулзсан. Бөөн айдастай, дарамттай хүмүүс байна. Бидний хяналт шалгалтынхныг камертай өрөөнд оруулсан гэх мэт ёс зүйгүй үйлдлүүд гаргасан. Цаашид ч ийм ёс зүйгүй үйлдэл гаргавал шат шатанд нь хариуцлага тооцоод явна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайд аа эмч нарынхаа цалинг хүний гар харахааргүй болгооч!! Эмч нар чинь маш их эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна Харин цалин нь өчүүхэн бага Эрх баригчид бол хэзээ ч эмч нарын цалинг нэмэхгүй яагаад гэвэл тэд нар гадаадад очоод эмчлүүлчихдэг болохоор Тэд нар чинь гараа эсгэх, хоолны хордлого болох төдиид ч гадаад явж эмчлүүлдэг улсууд. Харин хэзээ нэгэн өдөр шүүгч дээр очих магадлалтай учир тэд нар шүүгч нарын цалинг бол харин хангалттай нэмнэ. Эмч нар чинь эрсдэлтэй, хүнд нөхцөлд, байр машин, хэрэгцээний гээд бөөн, бөөн зээлтэй амьдарч байна Хүний амь гэдэг хичнээн үнэтэй билээ. Энэ амийг аварч байгаа эмч нарынхаа цалинг нэм Сайд аа!!!! Би бол эмч биш ээ. Харин хичнээн удаа хагалгаанд орж, эмч нараар алтан амиа авруулсан жирийн нэг иргэн

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шат болгондоо авилга авдаг бж цалингаар ч яадаг юм.

Зочин
Зочин

Тэр хүүхэн энэ нийгэмд ховордсон албан тушаалтан байсныг та гадарласан байлгүй!!! Гэвч тийм хүмүүсд дургүй ялзарсан хамт олон эвлэлдэн нэгдэж идээ бээрээ шахуулахыг хүссэнгүй!!! Тэр эмнэлэг ард түмнээс маш их хахууль авдаг нь олонтой баримтаар батлагдсан шүүдээ!!!!

зочин
зочин

Энхцэцэг ажил сайжруулсан байж болох ч, өвчтөнүүдийн тасагт ороод бараг дороо дэвхцээд ажилчдаа загнаж байгаа харагдсан нь удирдах ажилтны хувьд ёс зүйгүй харагдсан,, за тэр дэд захирлын хүмүүсийг заналхийлж байгаа бол хэрээс хэтэрсэн байналэй, цагдаагийн_ олон мянган албан хаагчдын нэр хүндийг сэвтүүлсэн шүү,маш муухай харьцаатай, дээрэлхүү зантай хувь хүн нь өөрөө ямар хүн гэдгээ харуулсан, захирал Энхцэцэгийн найз юм бол хоёулаа яг адилхан характертай эмэгтэйчүүд байналэй

Зочин
Зочин

Манай монголчууд өөрсдөө мөнгө өгч сургаад бна энэ бол тун болохгүй эмнэлгийн альч байгууллага дээр байгаа үүнийг л арилгах хэрэгтэй анхнаасаа цалин өндөр бол ийм зүйл гарахгүй л дээ бас хувийн эмнэлэгтэй эмч нарыг ажиллуулах буруу энэ бол ашиг сонирхолын зөрчил шүү

Зочин
Зочин

Дарга эмэгтэй ёс зүйгүй л хүн бн одоо сайт болгоноор шахуу өөрийгөө зөвтгөсөн ярилцлага өгөөд шудрага ажилласан олон ажил санаачилсан гээд өөрийгөө өргөмжлөөд л бх юм ганцаараа тэр ажлуудыг хийгээгүй хамт олноороо л хийсэн байж таарна хэт их олон сайт ТВ найз нөхдөөрөө магтуулж бичүүлээд шүүмжилсэн хүмүүсээ доош хийх маягаар яриад л бга харагдах юм. Удирдах ажил хийж төрийн алба хашиж байсан хүн гэхэд алдаа дутагдалаа ойлгож дүгнэлт хийж мэддэггүй юм уу мэдлэг чадвар боловсрол нь хүрдэггүй юм уу гэлтэй.

Зочин
Зочин

Эх хүүхдийн эрүүл мэнд, амь насны төлөө эмч дэвхцэх нь ёс зүйгүй үйлдэл бишээ. Хүний төлөө гэсэн эмчийн сэтгэл

Иргэн
Иргэн

Эмчлүүлэгчийн хажууд албан хаагчаа загнаж дэвхцэх нь ёс зүйгүй үйлдэл гээд захирлыг ЭМ-н сайд ажлаас халж байгаа нь сайдын өөрийнх нь ёс зүйгүй үйлдэл, буруу шийдвэр. Энэ салбарын алдаа доголдол, үйлчлүүлэгчийн байнга хэлдэг гомдол засагдахгүй, сайд нь өөгшүүлж, тэр буруу зүйлд сайд өөрөө хутгалдсаны илрэл гэж харагдаж байна.

зочин
зочин

гудамжинд архи ууцан авгай шиг муухай царайтай ёс зүйгүй авгай бн лээ эм нэлэг үйлчилгээний газар иймэрхүү муухай хүмүүс байж болохгүй

Зочин
Зочин

Аашнаасаа болж халагдаж байна гэдэг ёс зүйн алдаа Удирдах хүн ингэж бодоагүй л дээ энэнд л хамөг учир оршиж байгаа юм Болоогүй өөрийгөө зөвтгөх гэж хүмүүсээр дайралт их хийлгүүллээ ингэж болохүй шүү дээ

Зочин
Зочин

Said zuv shdee Shudarga geed ajiltan daramtalj zagnaad baih chin tiim sain zuil mundag hun bish dee Mongol humuus aimshig tuilshirch Mash uidamtgai

Иргэн
Иргэн

Эмчлүүлэгчийн хажууд албан хаагчаа загнадаг ёс зүйгүй гээд нэг эмнэлгийн даргыг ажлаас нь халж байгаа нь зүгээр л далим шүү. Жижүүрийн хугацаандаа жирэмсэн ээжид тусламж үзүүлээгүй эмчийг Энхболдынхоор өрөөндөө дагуулж аваачаад эелдэг зөөлнөөр ярих, эсвэл эмчлүүлэгчийн хажууд биш юм чинь гээд хатуу чангаар ярих байсан юм байна. Бусдын эрүүл мэндийн төлөө хариуцлага, шаардлага тавих нь тийм ёс зүйгүй хэрэг үү. Дэвхцэх юу ч биш. Цаана нь эх, нярай эрүүл мэнд амь насаараа хохирдог учраас тэгж байгаа юм. Хамгийн ёс зүйгүй,чадваргүй, хариуцлагагүй хүн чи өөрөө.

Холбоотой мэдээ

Back to top button