Г.Амартүвшин: Матаасыг мөнгөөр урамшуулж болохгүй
УИХ-ын өнөөдрийн /2022.10.20/ чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г. Амартүвшин: Матаасны соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Маш тодорхой гэмт хэрэг, тодруулбал, санхүүгийн, олон хүнийг хамруулсан, иргэдийг алдагдалд оруулсан гэмт хэрэг дээр байж болох юм. Бусад төрлийн хэрэг дээр бол шалгуургүй мөнгөн урамшуулал олгох нь аюултай,. Тэр чигээрээ бизнес болно. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбумын урамшуулал олгоно гэхээр хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байгаа. Хэн үүнийг тооцох юм бэ?
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Шүгэл үлээх харилцаа нь нийтийн албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхгүй үйлдэл бүрийг олон нийтийн хяналтад оруулах гэж байгаа үйлдэл. Өмнө нь УИХ энэ төрлийн хууль батлаагүй. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд хэлэлцэх шатанд санхүүгийн секторын харилцааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Урамшууллыг урамшууллын зөвлөл хэлэлцэж, шүгэл үлээсэн асуудал нь үнэн бодит, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах боломжтой гэх мэтийг үнэлж байж олгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхий их л сандарч гэнэ шүү
ene avilgachin ih aij bna